Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 6.57минутанд Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин Япон улсын газар нутаг дээгүүр давуулан харавлаа гэж Японы засгийн газар мэдээлж байна. Умардын баллистик пуужин Японы Хоккайдо мужаас зүүн зүгт 2000км-ийн зайд Номхон далайд унасан байна.
Японы тал өнөөдөр харвасан Пуужин тив алгасагч баллистик пуужин бололтой, пуужинг Пхеньян хотын ойролцоох Сунан дүүргээс 6:57 минутанд харваж, улмаар пуужин 800км-ийн өндөрт хүрч, 3700км зам туулаад номхон далайд унасан. Мөн өнөөдөр харвасан пуужин өмнөх сард туршсан пуужингаас 800км илүү урт зам туулсан гэж тооцож байна. Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдснээр пуужингийн хог хаягдал Японы газар нутагт унаагүй, мөн нисэх онгоц болон усан онгоц пуужинд өртсөн мэдээлэл байхгүй байна.
Мөн АНУ-ын номхон далайн командаас Пхеньяны харвасан пуужин дунд тусгалын пуужин мөн байна, энэ бол АНУ-ын газар нутагт аюул занал учруулаагүй гэдгийг нотолж мэдэгджээ. Умард Солонгос өнгөрсөн 8-р сарын 29-нд Япон улсын газар нутаг дээгүүр Хвансонг-12 дунд тусгалын пуужин харвасан. Үүнийгээ тэд америкийн Гуам арал хүрэх хүчин чадалтай, цаашид Номхон далайд чиглэсэн пуужингийн туршилтуудыг олноор хийх болно гэдгээ мэдэгдэж байсан юм. Дөнгөж өчигдөр Умард Солонгос Японыг цөмийн зэвсгээр живүүлж, АНУ-ыг үнсэн товрого болгоно гэж заналхийлж байсан юм. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам Умардын цөмийн туршилтын хариуд ойрын тусгалын баллистик пуужингийн сургуулилт хүртэл хийсэн. Пхеньяны хувьд энэ сарын 3-ны өдөр цөмийн 6дахь туршилт хийснээс 2долоо хоног хүрэхгүйн хугацаанд дахиад баллистик пуужин туршиж байна. Цөмийн туршилтын хариуд НҮБ-ын аюулгүйн зөвлөл энэ 7 хоногт Умардын эсрэг шинэ хориг тогтоосон. Уг хоригт Умард Солонгосыг чиглэсэн газрын тосны экспортыг зогсоох, хувцас нэхмэл эдлэлийн экспортыг хориглосноос гадна цаашид олон улсад ажиллах хүч нэмж гаргахыг нь зогсоох зэрэг заалтууд багтсан юм.
| БНАСАУ Японы нутаг дээгүүр дахин пуужин харвалаа | ||
| Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.