Шууд Chart

Европын холбоо ОХУ-д тогтоосон хоригоо дахин зургаан сараар сунгав

2017-09-15 14:03:09

Европын холбоо ОХУ-ын иргэд аж ахуй нэгжид тогтоосон хориг арга хэмжээг дахин 6 сараар сунгахаар шийдвэрлэжээ. Украины тусгаар тогтнол, тогтвортой байдалд заналхийлсэн үндэслэлээр ОХУ-ын эсрэг тогтоосон уг хориг 9-р сарын 15 буюу өнөөдөр Европын холбооны дуусах байсан юм. Европын зөвлөл Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зорилгоор хориг арга хэмжээг 2018 оны 3-р сарын 15 хүртэл сунгахаар шийдвэрлэлээ гэдгийг Европын холбооны мэдэгдэлд онцолсон байна. Европын холбооны энэ хоригт Оросын 149хувь хүн, 38 аж ахуй нэгж компани багтсан байна.

Европын холбоо анх 2014 онд ОХУ Украинаас Крымын хойгийг өөртөө нэгтгэн авч, Украины зүүн бүс нутагт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг дэмжлээ гэдэг үндэслэлээр Москвад хориг тогтоосон юм. Гэвч Украины зүүн нутагт Оросыг дэмжигч салан тугсаарлагчид болон Украины армийнханы хоорондын зэвсэгт тэмцэл зогсохгүй байгаагаас болоод Европын холбоо Оросын эсрэг хоригоо хэд хэдэн удаа сунгаад байна. 2015 онд Нормандын дөрвөл Украины зүүн нутагт энх тайван тогтоох гэрээ байгуулсан нь зэвсэгт тэмцлийн цар хүрээг хумисан ч Украинд өнөөдрийг болтол гал зогсоохгүй байна гэж үзээд ийнхүү дахин хоригоо сунгасан байна.


Европын холбоо ОХУ-д тогтоосон хоригоо дахин зургаан сараар сунгав  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй