Шууд Chart

Япон: НҮБ-ын хоригийг бодит утгаар нь хэрэгжүүлэх нь чухал боллоо

2017-09-15 14:14:02

Японы ерөнхий сайд Абэ Шинзо Умард Солонгос газар нутаг дээгүүр нь пуужин туршаад удаагүй байхад Энэтхэг улсаас эх орондоо хөл тавьсан байна. Тэрээр Ханеда олон улсын нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Умардын пуужингийн туршилтыг маш болчимгүй алхам гэж мэдэгдсэн байна.

Абэ Шинзо Пхеньяны баллистик пуужингийн туршилт НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний зорилтыг бүрэн хангах шаардлагатай гэдгийг ойлгууллаа. Үндсэндээ Умардад газрын тосны тээврийг хүргэхгүй байх, хилийн чанадад хямд ажиллах хүч илгээх боломжийг нь хязгаарлах нь чухал гэдэг нь өнөөдрийн энэ туршилтаас харагдаж байна гэж мэдэгджээ.

Мөн олон улсын хамтын нийгэмлэг урьд өмнөхөөсөө ч илүү эв санаа нэг байж, Умардын өдөөн хатгасан үйл ажиллагааг хязгаарлахгүй бол олон улсын болоод бүс нутгийн аюулгүй байдал алдагдаж байна гэдгийг Абэ онцолсон байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Умардын пуужингийн туршилттай холбогдуулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж байна. Пхеньяны өнөөдрийн туршилт сар хүрэхгүйн хугацаанд АНУ-ын холбоотон Япон улсын газар нутаг дээгүүр пуужин туршсан хоёрдахь тохиолдол болж байна.

Мөн Өнөөдөр орой Америкийн цагаар 19 цагт НҮБ-ын аюулгүйн зөвлөл Умардын өнөөдөр хийсэн пуужингийн туршилттай холбогдуулж, шуурхай хуралдаан зарлан хуралдуулахаар болсон байна.


Япон: НҮБ-ын хоригийг бодит утгаар нь хэрэгжүүлэх нь чухал боллоо  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй