АНУ-ын Лас-Вегас хотын "Мандалей Бей" хэмээх казинод зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас 50 орчим хүн алагдаж, 400-гаад хүн бэртэж гэмтээд байна гэж BBC агентлаг мэдээллээ.
Орон нутгийн цагаар Ням гарагийн үдэш буюу шөнийн 10:00 цагийн үед энэ халдлага болсон бөгөөдгэмт этгээд тус казиногийн 32 давхараас ойролцоо талбайд болж байсан хөгжмийн наадамд оролцогчид руу гал нээсэн байна. Энэ үеэр цагдаа нар барилга руу дайран орж, халдлага үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй 64 настай Стефан Паддокийг хэргийн газарт устгасан хэмээн тус мужийн Цагдаагийн газрын дарга Иосеф Ломбардо хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна. Түүнтэй хамт байсан байж болзошгүй эмэгтэйг одоогоор эрэн сурвалжилж байгаа аж.

Халдлага үйлдэгдэх үед тухайн казиногийн орчимд хөгжмийн наадам зохиогдож байсан нь хүмүүс үйл олноор өртөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэ халдлага нь өнгөрсөн оны зургадугаар сард Орландод болсон халдлагаас хойш АНУ-д болсон хамгийн их хохирогчтой том халдлага боллоо гэж хууль сахиулагчид мэдээлжээ.














| Лас-Вегаст 50 хүний амийг хөнөөсөн зэвсэгт халдлага гарлаа | ||
| Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.