Шууд Chart

Эрүүл мэндийн цогц технологийг хөгжүүлнэ

2013-12-13 12:53:03

Манай улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд тав дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана” гэж тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг өнгөрсөн оноос эхлэн Засгийн газраас үе шаттайгаар явуулж эхлээд байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь өнгөрсөн 5 дугаар сард Эрүүл мэндийн сайдын баталсан эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого юм. Энэхүү бодлого нь 2013-2023 он буюу ойрын 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн технологийн хөгжлийн чиглэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн төвшинг тодорхойлох үндсэн баримт бичиг юм. Тодруулбал уг бодлогоор эмнэлгийн шатлал ба тусламж үйлчилгээний онцлогт тохирсон эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашигтай, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн цогц технологийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Эрүүл мэндийн цогц технологийг хөгжүүлнэ  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй