Шууд Chart

Говь-Алтай аймгийн зарим сумдад галзуу өвчин гарчээ

2018-03-05 12:23:45

Говь-Алтай аймгийн зарим  сумуудад чоно, нохой, үнэг галзуурсан тохиолдол гарчээ.  Одоогоор тус сумдад нийтдээ 9 тохиолдол илэрсэн талаар албаны эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Баян-Уул суманд 4 тохиолдол, Цээл, Цогт суманд  2 тохиолдол, Бигэр суманд 2 тохиолдол, Алтай суманд нэг тохиолдол илэрсэн гэх мэдээлэл ирүүлжээ. Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албадууд хамтран эдгээр сумдад вакцинжуулах ажлыг явуулж эхэлжээ.

Говь-Алтай аймагт 2014 онд Галзуу өвчний 95 тохиолдол гарч байсан. Түүнээс хойш галзуу өвчний тохиолдол гараагүй байсан бөгөөд энэ өвөл хүйтэн байсантай холбоотойгоор ихсэх хандлагатай байгаа гэдгийг холбогдох албаны хүн мэдэгджээ. Галзуу өвчин нь ихэвчлэн хүйтний уур амьсгал ихтэй үед гарах магадлал өндөр байдаг. Мөн хаврын хуурайшилтын үед мэрэгч амьтад уг өвчнөөр өвчилж, улмаар нохой болон малд халдварладаг байна. Үүнтэй холбогдуулан малчид хөдөлмөрчдийг анхаарал болгоомжтой байж, вакцинжуулалтын ажилд идэвхтэй оролцохыг холбогдох албадаас иргэдэд анхаарууллаа. Уг өвчлөл нь шүлсээр дамждаг халдварт өвчин. Иймд чоно нохойд хазуулсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна гэж Говь-Алтай аймагт суугаа манай сурвалжлагч мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн зарим сумдад галзуу өвчин гарчээ  
Үзсэн: 1940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй