Шууд Chart

Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг түр хаагаад байна

2018-03-05 20:00:00

Туркийн Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор түр хаасан байна. Ийм мэдэгдлийг тус яамныхан сайтаараа дамжуулан гаргажээ.

Одоогоор зөвхөн гуравдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яам ажиллахгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм. Харин үйл ажиллагаагаа   сэргээхээ албан ёсоор мэдэгдэнэ гэдгээс өөр зүйл бичээгүй байна. Гэхдээ АНУ-ын Элчин сайдын яамныхан шуурхай үйлчилгээг үзүүлэхээ мэдэгдсэн. Харин визний ярилцлага, бусад төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг цуцалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг түр хаагаад байна  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй