Шууд Chart

Оросын АН-26 онгоц Сирид сүйрч, 39 хүн амиа алджээ

2018-03-07 15:16:39

Сирид Оросын  АН-26  онгоц сүйрсний уршгаар  39  хүн амиа алдсаныг тус улсын батлан хамгаалах яамнаас баталлаа.  Тэдгээрийн  нэг нь  хурандаа генерал, 26 нь офицер  байсныг  тус яамнаас  мэдэгдлээ.

Оросын  байлдааны  ачаа тээврийн тус онгоц  Сирийн  Хмеймим дэх нисэх буудалд  газардах үеэрээ осолдсон байна. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээгээр тус онгоцонд  багийн 6  гишүүн, 33 зорчигч явсан  байна.  Тэд  бүгд Оросын зэвсэгт хүчний  албан  хаагчид  байжээ.  

Онгоц  буулт  хийж  эхлэх  үед   нисэх буудлын орчимд  цаг агаар  хэвийн байсан  аж.  Багийн  ахлагч нь 1 дүгээр зэрэглэлийн туршлагатай нисгэгч  байсан бөгөөд осолдсон АН-26 ийн  хувьд  3 мянган цагийн нислэг гүйцэтгэсэн  онгоц байсныг  ч баталж байна.  Ослын шалтгааныг  олон хувилбар  дэвшүүлэн тодруулахаар  ажиллаж  байна.  Тодруулбал, нисэх  багийнхны  алдаатай холбоотой гэсэн  таамаглал байгаа бол мөн  онгоцны  шатахуун  дууссан байсан гэсэн таамгийг ч дэвшүүлэн шалгаж  байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын АН-26 онгоц Сирид сүйрч, 39 хүн амиа алджээ  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй