Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тав ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж яваа гучин хоёр эмэгтэйг "Өргөмжит эх"-ээр тодрууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж шилдэг ээжүүдийг алдаршуулан хүндэтгэл үзүүлдэг “Өргөмжит” ээжүүдийг тодруулах арга хэмжээ Төв аймгийн “Монгол туургатан” театрт боллоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 19 дахь жилдээ болж өнгөрсөн үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 210 эмэгтэйг өргөмжит эхээр тодруулсан байна.
Өнөөдөр эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөхийн зэрэгцээ үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж яваа олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн мянга мянган ээжээс шилдэг 32 ээж хүндэтгэлийн хойморт заларч эмэгтэйчүүдийн байгууллагын болон үр хүүхдийнхээ хүндэтгэлийг хүлээн авлаа.
Өргөмжит ээжээр Ц.Даарий, Р.Долгорсүрэн, Ц.Банзрагч, Ц.Мөнхтогоо, Д.Жавзан Х.Дуламсүрэн, Д.Гүндэгмаа нарын зэрэг 32 салбар бүртээ манлайлагч ээжүүд баярын өдөр “Өргөмжит ээж” хэмээх алдрыг хүртлээ.
Энэ үеэр тус ээжүүдэд үр хүүхэд ах дүү нараас нь гарын бэлэг гардуулж, ая дууны мэндчилгээ өргөн барьж баяр дээр нь баяр нэмэв.
| 32 ээж "Өргөмжит эх" болов | ||
| Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.