АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэснээ зарлалаа. Тэрээр Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах боломж олгосонд Дональд Трампад талархаж буйгаа илэрхийлээд цаашдынх нь ажилд амжилт хүссэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын эдийн засгийн зөвлөх ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласантай холбоотойгоор багагүй шуугиан тарьж байгаа үед ийнхүү огцрохоор шийдэж байгаад хэвлэлүүд анхаарлаа хандуулж байна.
Трампын энэ санаачлагыг Америкийн холбоотон орнууд төдийгүй эрх баригч Бүгд найрамдах намынхан ч дэмжихгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Тиймээс эдийн засгийн зөвлөх Гэри Кон нь албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасныг Трампын импортын татвар нэмэх байр суурьтай зөрчилдсөнтэй холбоотой байх гэдэг таамаг гарч байна.
| АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1248 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.