Шууд Chart

Арьс арчилгааны төхөөрөмж бүтээжээ

2018-03-09 13:21:15

Гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “NEUTROGENA” брэнд арьс арчилгааны, “SKIN SCANNER” нэртэй мэдрэгч төхөөрөмжөө танилцуулаад байна. Энэ төхөөрөмжийг ухаалаг утсандаа суурилуулан “Skin 360” нэртэй аппликейшнээр ажиллуулах боломжтой юм байна.

Энэ нь арьсны эрүүл мэнд, гэмтлийн талаар сканнердэж хардаг ухаалаг төхөөрөмж юм. Охид, бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхны илэрхийлэл нүүрнийхээ арьсыг эмчлүүлэхдээ зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой болж буй юм байна. Хэрэв арьсанд ямар нэгэн тэжээл дутагдсан, арьсны эрүүл мэнд гэмтсэн бол тус төхөөрөмж хэрэгтэй зөвлөмж мэдээллээр хангаж өгөх юм байна.

Эхний удаад энэ төхөөрөмж зөвхөн "Apple"-ийн айфон ухаалаг гар утсанд ажиллана. Харин утсандаа суурилуулсныхаа дараа блютүүсээр холбон ашиглах юм байна. Зохион бүтээгч, үйлдвэрлэгч компани тус бүтээлээ АНУ-ын Лос-Анжелес хотноо нээлтээ хийж байгаа Олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор танилцуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арьс арчилгааны төхөөрөмж бүтээжээ   
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй