Дараагийн мэдээлэл мөн л Хятадын үйлдвэрлэгч компанийн шинээр бүтээсэн бүтээлтэй холбоотой мэдээлэл байна. энэ бол зөөврийн компьютер юм. Бусдаас ялгарах онцлог нь гэвэл веб камерын шийдлийг өвөрмөц байдлаар шийдэж өгсөн нь байгаа юм. Тодруулбал, Хуавей компанийн бүтээсэн шинэ төрлийн зөөврийн компьютерийн веб камер нь дэлгэцний дээд хэсэгт бус харин доод хэсэгт кейбордын голд байрлажээ.
Энэ бол Хуавей компанийн хөгжүүлэгчдийн бүтээсэн Мэйтбүүк Икс Про нэртэй шинэ загварын зөөврийн компьютер юм. Хэрэв хэрэглэгчид веб камер шаардлагагүй тохиолдолд камер гарч ирэхгүй кейбордын товчлууран дор нуугдаж байх юм. Хэрэгтэй үед өөрөө автоматаар гарч ирнэ. Энэ нь мөн л аюулгүй систем, цахим халдлагаас сэргийлэх арга, алхам гэж харж байгаа юм. Веб камерийг доош нь буулгаснаар компьютерийн дэлгэцийг илүү томоор, өргөн хүрээтэйгээр ашиглах боломжийг олгож өгч байгаа юм байна.
Үүнийг Фүлл Виев дэлгэц хэмээн нэрийдээд байгаа юм. Энэ дэлгэц 3000/2000 пикселтэй, 13,9 инчийн хэмжээтэй. Өөртөө интел кор ай тав болон ай долоогийн 8-р үеийн хүчирхэг процессортой. Мөн “Nvidia GeForce MX150” үзүүлэлттэй (GDDR5) 2 гегабайтын видео карттай. Долби Атмос акустик системтэй хэмээн танилцуулж байгаа юм. 1,33 кг орчим жинтэй юм байна. Батарейны хүчин чадлын хувьд 12 цаг ажиллах боломжтой гэжээ. Европын улс орнуудад кор ай тав процессортой 256 гегабайтын багтаамжтай нь 1,5 мянган евро буюу ойролцоогоор 1852 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.
| Веб камерын өвөрмөц загвартай зөөврийн компьютер бүтээжээ | ||
| Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.