Шууд Chart

3D хэвлэгч төхөөрөмж бүхий нисдэг дрон бүтээжээ

2018-03-09 15:22:45

Нисдэг дроны хөгжил хүмүүс бидний гайхшралыг төрүүлсээр л байна. Технологийн хөгжүүлэгчид дроныг төрөл бүрийн салбарт, олон төрлийн зориулалтаар ашиглагдахаар бүтээгдсээр байна. Тэгвэл энэ удаад маш сонирхолтой нэгэн бүтээлийг Хятадын "DediBot" компани танилцуулсан талаар онцолж байна. Энэ бол агаарт нислэг үйлдэх чадвартай 3D хэвлэгч төхөөрөмж юм.

3D хэвлэгч төхөөрөмж болон нисдэг дроны хөгжил тус тусынхаа салбартаа улам нэмэгдсээр байгаа билээ. Харин энэ хоёр технологийг хослуулсан нь үнэхээр ид шид, илбийн үзүүлбэр гэж хэлэхэд буруудахааргүй. Тус нисдэг төхөөрөмж нь байшин барилга, зам харилцаа, усны шугам хоолой гэх мэт дэд бүтцийг жижиг салбараас том салбар хүртэлх эд зүйлсийг агаараас хэвлэн үйлдвэрлэнэ. Энэхүү  гайхалтай төхөөрөмжийг Хятадын компани салбартаа төдийгүй дэлхийд анхдагч хөгжүүлэгч болж байгаа гэнэ. Энэ харагдаж байгаа дрон бол эхний загвар нь жижигхэн загвартай бүтээгдсэн байна. Тийрэлтэд хөөрөлтийн 6 хөдөлгүүр болон сэнстэй.

"Open-ended Additive Manufacturing" (OAM) 3 хэмжээст эд зүйл хэвлэгч төхөөрөмжөөр тоноглогдсон. Ямар ч төрлийн материалаар хэвлэн гаргана. Түүнчлэн хэмжээ, загварын маш өндөр нарийн мэдрэгчтэй болсон нь онцлогтой. Энэ нь 0,1 мм-ийн үзүүлэлт гэж ойлгож болно. Дроны хэмжээ загварыг цаашид яаж ч өөрчлөн шинэчилж болно. Мэдээж энэ тал дээр судалгаа явуулж байгаа. Гэхдээ эхний шатны жижиг деталь хэвлэлтийн туршилтыг амжилттай хийгээд байгаа гэжээ. Одоогоор энэ технологид нэг дутагдалтай тал байгаа. Энэ бол агаарт нислэг үйлдэх хугацаа богинохон гэж байгаа юм. Цаашид батарейн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий гэж харж байгаа. Хятадын технологийн зохион бүтээгчид, хөгжүүлэгчид  ажилласаар байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

3D хэвлэгч төхөөрөмж бүхий нисдэг дрон бүтээжээ  
Үзсэн: 1949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй