Шууд Chart

Францын ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна

2018-03-12 13:58:03

Францын Ерөнхийлөгч  Эммануэль Макрон  Энэтхэг  улсад  төрийн айлчлал хийж  байна.   Францын  удирдагчийн хувьд  Энэтхэгийг бүс  нутаг  дахь гол стратеги  түнш нь болно гэж  ихээхэн найдлага тавьж  байгаагаа илэрхийлж байна.

Чухамхүү  түүний  Энэтхэгт хийж  байгаа  4  өдрийн  төрийн айлчлал нь  ийм  зорилготойн  тэрээр онцолсон  юм. Ерөнхийлөгч  Эммануэль Макроны  айлчлал  өчигдөр эхэлсэн. Францын залуу Ерөнхийлөгч Их Британи Европын  Холбооны  эгнээнээс гарах гэж  байгааг ашиглан  Европ дахь Энэтхэгийн ашиг сонирхлыг зуучлагч Лондоны  орон  зайг  эзлэхийг  чармайж байгаагаа нуухгүй  байна. 

Өчигдөр  Францын  Ерөнхийлөгч  Энэтхэгийн  Ерөнхий сайд Нарендра  Моди нарын уулзалт хэлэлцээ боллоо. Хоёр  орны  төр засгийн тэргүүн нарын  уулзалтын төгсгөлд  Францын  аж үйлдвэрийн гигант  Сафран Энэтхэгийн агаарын хөлөг үйлдвэрлэгч Спайсжет  компани 12 тэрбум еврогийн  хамтран  ажиллах гэрээнд  гарын үсэг  зурсан  байна. 

Ийнхүү Франц Энэтхэг улсууд  ойртон дотносохыг  чармайж  байгаа ч Парисын  Ази дахь  гол түнш нь Бээжин хэвээр  байх болно гэдгийг  ажиглагчид  энэ айлчлалтай  нь холбоотойгоор сануулж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй