Шууд Chart

“Apex construct-Роботын эсрэг харваач виртуал тоглоом” өндөр үнэлгээ аваад байна

2018-03-12 15:36:53

Виртуал ертөнцөд аялах хүсэлтэй залуусын хүсэл биелсээр байна. Энэ удаад компьютер тоглоом хөгжүүлэгч “Фааст Трэвэл Гэймэс”-ийн шинэ виртуал тоглоомыг онцолж байна. Энэ бол “Эпэкс констракт” буюу роботын эсрэг харваач гэсэн тоглоом юм. Сүүлийн үед тоглоом сонирхогчдын дунд өндөр үнэлгээ аваад байгаа талаар мэдээлж байна.

Тоглоомын үйл явдал ирээдүйд болж байгаа зүйлийг харуулдаг. Тодруулбал, 2020 онд хүн төрөлхтөн “радиенс” нэртэй шинэ төрлийн эрчим хүчний энергийг гаргаж авсан байна. Тухайн үед энэ эрчим хүчийг олборлох эрхийн төлөө “CYGNIA И SUMITUS.” Гэсэн 2 томоохон корпораци өрсөлддөг байна. ингээд тоглоомын гол үйл явдал, өрсөлдөөн, тэмцэл өрнөдөг юм.

Ингэхдээ хиймэл оюун ухаант роботын эсрэг харваачын дүрд тоглох шаардлагатай болно. тусгай зориулалтын виртуал дуулга, тоглоомын гар хоёрыг ашигласнаар харваачын хийж чадах бүхий л үйлдлийг хийнэ. Тоглогчын өмнө нь виртуал гар гарч ирэн таны гарын хөдөлгөөний дагуу хөдлөх болно. Энэ нь мэдрэмжид тулгуурлан тоглох учир их сонирхолтой байх болно гэж байгаа юм. Тоглоомын явцад тоглогч өмнөө гарч ирж байгаа бүхий л зүйлсэд хүрч мөн өөрийн чадвараа хөгжүүлэх төрөл бүхийн дасгал сургуулилтыг хийж болдог юм байна.

Роботуудын эсрэг тулалдах харваачын энэ тоглоомны давуу талуудаас нэрлэе.

  • Ирээдүйд болж байгаа, байж болох зүйлийн тэмцлийг уран сайхны, видео графикийн аргаар сайн харуулж өгсөн нь бодит тал руу бага зэрэг ойртуулсан
  • Виртуал тоглоом тоглоход зориулагдсан Мөөв удирдлага нь нум сумаар харвахад эвтэйхэн, амар хялбар болж өгсөн
  • Хүний нүдийг ядраахааргүй дэвсгэр өнгийг суулгаж өгсөн тул өнгө дүрслэл нь харахад таатай байх болно
  • Тоглоомын явцад таны мэдлэг, ухаан, чадвар, Ай-күүг шаардсан асуулт, заль мэх, урхи гарч ирснээр сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэхэд тустай

Сайн хэмжээний тоглож сурахад 5 цаг дадлагажих, туршлагажих шаардлагатай гэжээ. 18-02-22 нд худалдаанд гарч эхэлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Apex construct-Роботын эсрэг харваач виртуал тоглоом” өндөр үнэлгээ аваад байна  
Үзсэн: 1664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй