Монгол ахуй, уламжлалаа хадгалан хөдөлмөрлөж чадсан хүнд үр шим нь ирдэг хэмээн ахмадууд сургадаг. Тэгвэл Монголчуудын эрт дээр үеэс ахуй амьдралдаа хэргэлсээр ирсэн сүү цагаан идээг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлаганд нийцүүлэн боловсруулж, зах зээлд нийлүүлэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж малчдад байна.
Үүний жишээг харуулж сумандаа цагаан идээ боловсруулах арга технологийг нэвтрүүлсэн Ховд аймгийн Дарви сумын малчин Д.Оюунцэцэг юм. Тэрбээр зөвхөн сүү цагаан идээгээ боловсруулахаас гадна үндэсний өв уламжлалаа хадгалсан бүх зүйлийг сурч хойч үедээ түгээн дэлгэрүүлэхийг зорьдог аж.
Тэрбээр анх гурил хэрчигчээр чипсэн ааруул хийх аргыг туршиж, эхлүүлсэнээр Дарви сум болон, зэргэлдээх сумын малчдад энэ аргаа нэвтрүүлжээ. Боловсруулсан цагаан идээгээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан савлаж эхэлснээр түүний бүтээгдэхүүний зах зээлийн хамрах хүрээ ихэссэн байна.
Түүнчлэн навтсан болон ширмэл ултай Монгол гутлыг уламжлалын дагуу гараар оёж, бусдад зааж, сургадаг аж. Тэрбээр цагаан идээ, Монгол гутлаа зарж борлуулаад жилд гурван сая орчим төгрөгийн орлоготай ажилладаг гэв.
| Малчин эмэгтэйчүүд жилд дунджаар гурван сая төгрөгийн орлоготай байх боломжтой | ||
| Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.