Шууд Chart

Балбад зорчигч тээврийн онгоц осолдож, 49 хүн амиа алджээ

2018-03-14 09:45:07

Балбын нийслэл Катманду хотод зорчигч тээврийн онгоц осолдож, 49 хүн амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртсэн байна. Бангладеш улсын нийслэл Дакка хотоос 67 зорчигч, хөлгийн багийн 4 гишүүнтэй хөөрсөн Бангладешийн иргэний агаарын тээврийн "US-Bangle" компанийн "BS211" зорчигч тээврийн онгоц Балбын нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудлын зурваст унаж, газардсан байна.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй, шалтгааныг тодруулахаар, мөрдөн байцаагчид, онгоцны мэргэжилтнүүд ажиллаж байна. Гэхдээ Бангладешийн иргэний агаарын тээврийн компаниас, Балбын онгоцны буудлын хяналтын багийнхныг буруутгаж байна.

Учир нь удирдлагын хяналтын мэргэжилтэн онгоцны ахмадад газардах тухай буруу заавар өгсөн гэж мэдүүлж байна. Мөн, энэ онгоцыг жолоодож явсан ахмадын тухайд, агаарт 5000 гаран цаг ниссэн туршлагатай нисгэгч юм. Одоогоор, онгоцонд гарсан галыг унтраасан байдалтай, цогцсуудыг шилжүүлж, хар хайрцгийг гаргаж авах ажиллагаа болж байна. Гэхдээ, хяналтын удирдлагын төвд онгоцны ахмад, хяналтын ажилтын яриа бичигдсэн байгаа тухай мөн мөрдөн байцаагчид хэлж байна. Осолдсон онгоцонд зорчиж явсан нийт зорчигчдийн 33 нь Балбын иргэн, 32 нь Бангладеш, нэг Хятад, нэг Малдивын иргэд зорчиж явжээ.

Ер нь Балбад зорчигч тээврийн онгоцны осол бараг жилд нэг удаа тохиолддог. 2006 оноос хойш нийтдээ сүүлийн 12 жилийн хугацаанд нийт 7 осол болсон байна. Хамгийн сүүлд өнгөрсөн 2016 онд, бага оврын зорчигч тээврийн онгоц осолдож, 23 хүн амиа алдсан юм.

Сая осолдсон онгоц бол сүүлийн 26 жилийн хугацаанд болсон онгоцны хамгийн том осолд тооцогдож байна. 1992 онд, Пакистаны олон улсын иргэний агаарын тээврийн онгоц осолдож, 167 хүн амиа алдсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балбад зорчигч тээврийн онгоц осолдож, 49 хүн амиа алджээ   
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй