Шууд Chart

Шинзо Абэгийн Засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал боллоо

2018-03-14 09:54:17

Японы ард иргэд ерөнхий сайдаа эсэргүүцэж, Засгийн газраа огцрохыг шаардсан, эсэргүүцлийн жагсаал нийслэл Токио хотноо болсон байна. Эсэргүүцлийн жагсаалд нийтдээ 1000 гаруй дэмжигч оролцсон байна. Зөвхөн тус улсын ард иргэдээс гадна Японы сөрөг хүчний намууд Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.

Засгийн газраа огцрохыг шаардсан гол шалтгаан бол тус улсын Татварын ерөнхий газрын тэргүүн шуугианд холбогдон огцорсонтой холбоотой юм. Японы Коммунист нам өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Японы Сангийн яам болон Татварын ерөнхий газрыг “Моритомо Гакуэн” гэх байгууллагын эзэмшдэг улсын мэдлийн газрыг худалдахдаа баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна. 

Хэрвээ шалгалтаар “Баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь нотлогдох юм бол Абэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэж Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Акира Коикэ мэдэгдлээ. Гэхдээ, энэ дуулиан шуугиан гарсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байна.  Энэ хэргээс болж Татварын ерөнхий газрын дарга Нобухасы Сагава огцроод байна. Харин Сангийн сайд Таро Асо огцрохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэ хэргээс гадна Ерөнхий сайд Абэ болон түүний эхнэр Абэ Акиэ-тэй холбоотой гэх шуугиан өнгөрсөн оны эхээр дэгдсэн. “Моритомо Гакуэн” байгууллага Осака мужийн Тоёнака хотод хувийн бага сургууль нээхээр болж, зах зээлийн үнээс 7 дахин бага үнээр газар худалдаж авсан байна.

Энэ шуугианд Ерөнхий сайдын эхнэрийн нэр холбогдож, шуугианыг намжаах оролдлого хийсэн гэх яриа таржээ. Японы Засгийн газар энэ бүгдийг няцааж байгаа. Эцэст нь “Моритомо Гакуэн” байгууллагын тэргүүнийг эхнэрийх нь хамт залилан мэхлэх замаар мужийн эрх баригчдаас сургууль байгуулахын тулд татаас авсан гэх хэргээр баривчилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэгийн Засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал боллоо   
Үзсэн: 1558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй