АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер Дорнод аймагт ажлын айлчлал хийж байна. Тэрбээр тус аймагт нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах гол зорилготой юм. Мөн зэрлэг ан амьтдыг хамгаалах, малчдын хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох төсөл болон англи хэлний “Аксес” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах аж.
Тэрбээр дээрх аймагт хоёр өдрийн ажлын айлчлал хийнэ. Гол зорилго боловсрол, эдийн засгийн чиглэлээр мөн хилийн аюулгүй байдлыг ханган ажиллахад тусгагдах юм. Төсөл дэмжлэгийг ямар байдлаар хүргэх, төлөвлөсөн ажлуудыг дэмжин ажиллахад хамгийн түрүүнд үйл ажиллагаа нөхцөл байдалтай нь танилцах шаардлагатай учир энэ удаагийн айлчлалыг хийж байгаа гэсэн юм.
Уулзалтын дараагаар тус аймгийн боловсрол соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газар, хил хамгаалах газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус аймгийн удирдлагуудын зүгээс эрүүл мэнд тусламж үйлчилгээний чиглэлд мөн адил хамтран ажиллах хүсэлтийг ч уламжилсан юм. Учир нь цаашид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, эрүүл мэндийн анхан шатны байгуулагуудад боловсон хүчин, техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.
Дорнод аймагт 27.5 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Ажилгүйдлийн түвшин өндөртэй аймгийн нэг ийм учир ажилгүйдлийг буруулахад үйлдвэрлэгчдийг дэмжих асуудал чухал. Тиймээс АНУ-ын риэч төсөл хэрэгжиж байгаа энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг төсөлд хамруулж байгаа юм. Үүнээс гадна гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс санхүүжилтийг хүртээмжтэй болгох, зохистой хууль тогтоомжийг боловсруулах ажлыг хийж байгаагаа АНУ-ийн элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэле Микаллер онцлон хэлж байлаа.
| АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагч Дорнод аймагт айлчилж байна | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.