Хятад улс засгийн газрын бүтцийг сайжруулж, засгийн газрыг илүү үр дүнтэй, ирээдүйд чиглэсэн үйлчилгээтэй болгох шинэчлэлийн өргөн цар хүрээтэй бодлогоо танилцууллаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн бүтцийг шинэчлэх төлөвлөгөөг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганаар хэлэлцүүлж байна.
Төлөвлөгөөнд тусгаснаар, шинэчлэл хийсний дараа БНХАУ-ын төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнд 26 яам, хороо багтах юм байна. Байгалийн нөөцийн яам, Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яам, Онц байдлын яам гэсэн 3 шинэ яамтай болно. Мөн Төрийн зөвлөлийн дэргэд хэд хэдэн шинэ газар байгуулагдана. Үүнд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, гадаадын иргэн харьяатын улсын газрыг бий болгож байна.
Голлох салбарын төрийн институцийг урагшлуулахад чиглэсэн энэ шинэчлэл эдийн засгийн хөгжилд засгийн газраас тавих хяналтыг бэхжүүлэхээс гадна зах зээлийг хянах, нийгмийн удирдлага, олон нийтийн үйлчилгээ, хүрээлэн буй байгаль экологийг хамгаалахад чиглэх аж.
| Хятад улс засгийн газраа шинэчлэх төлөвлөгөөгөө танилцууллаа | ||
| Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.