Говь-Алтай аймагт ерөнхий боловсролын сургуульд суралцагч эрэгтэй сурагчидын тоон үзүүлэлт анги ахих тусам буурсаар байна.
Нийгэмд түгээмэл тохиолдох болсон жендэрийн эрх тэгш байдлын асуудлын талаар хөндөхийг зорьлоо. Жендэр хэмээх нэршилийг нийгэм дэх эмэгтэйчүүдийн асуудал хэмээн хариулах нь олонтаа байдаг. Яг үнэндээ жендэр хэмээх ойлголт нь дан ганц эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эр эм хэмээх хүйсэн дээр тулгуурлах асуудал бус нийгэм дэх хүчин зүйлүүдийн нөлөөтэйгөөр үүсэх хүйсийн асуудал гэдгийг ойлгож болох юм. Олон жил үргэлжилж буй жендэрийн эрх тэгш байдлын асуудал нь өнөөдөр ч мөн адил үргэлжилсээр байгаа нь нийгэмд, нийгмийн хөгжилд хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар буйг илэрхийлж байгаа билээ.
Өнөөдөр хөдөө орон нутагт эмэгтэй хүүхдүүдийг сургуульд сургаж мэрэгжилтэй боловсон хүчин болгоно гэсэн түгээмэл ойлголт байсаар л байна. Говь-Алтай аймгийн тухайд боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэй ажиллаж байгаа ажилтануудын 70–с дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн хүйсийн харицаа ижил тэнцүү гарч байгаа хэдий ч анги ахих тусам эрэгтэй хүүхдүүдийн тоо буурсаар байгаа тоон мэдээг өгч байгаа юм.
Эдийн засгийн өөрчлөлт, ажилгүйдэл, ядуурал газар авч, үүний үрээр эрэгтэй хүүхдүүд сургуульд сурахгүй өөрт ахадсан хөдөлмөр эрхэлж байгаа нь тэдний эрх зөрчигдсөөр байгааг харуулж байна. Мөн хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг боловч тэр эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр дундаа мянга мянган эрэгтэй хүүхдүүд байсаар л байна.
| ЕБС-д суралцагч эрэгтэй сурагчдын тоон үзүүлэлт анги ахих тусам буурсаар байна | ||
| Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.