NBC: Сенаторууд Тагнуулын төв газрын шинэ тэргүүн эрүү шүүлтэд холбоотой байж болох тухай нууц тайланг ил болгохыг хүсэж байна
Зарим сенаторууд Тагнуулын төв газрын захиралд дэвшээд байгаа Жина Хэспел АНУ-ын тусгай алба хилийн чанад дахь нууц шоронгуудад терроризмын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг эрүүдэн шүүж байсан хэрэгт холбоотой байж болох баримт материалыг ил болгохыг шаардаж байна. “Эн-Би-Си” телевизийн энэ тухай уламжиллаа.
Телевизийн авсан мэдээгээр, ардчилсан намын тэр бүү хэл бүгд найрамдах намын зарим сенатчид Хэспелын томилгоог эсэргүүцэж байгаа бөгөөд Хэспелын томилгоог Сенатаар хэлэлцэхийн өмнө энэ хүн эрүүдэн шүүлтэд холбоотой эсэх тухай баримт материалыг ил болгохыг шаардаж байна. Энд АНУ-ын Сенатын тагнуулын асуудал эрхэлсэн хорооноос 2014 онд бэлтгэж байсан тайлан илтгэл яригдаж байгаа бөгөөд тухайн үед хороо Тагнуулын төв газар цагаан ордон болон америкийн ард иргэдийг төөрөгдөлд оруулсан, үнэн хэрэгтээ 2002-2006 онд хилийн чанад дахь америкийн нууц шоронгуудад хоригдож байсан “Аль-Каида”-тай холбоотой сэижгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэдгийг тайланд тэмдэглэсэн байгаа юм.
Нууцын зэрэгт орсон тайлангийн 6,7 мянган хуудас бүхий хуулбарыг Тагнуулын төв газар, Пентагон, АНУ-ын Хууль зүйн яаманд илгээж байсан байна. Хүний эрхийн “Хьюман райтс уотч” байгууллагын төлөөлөгчдийн хэлснээр, төрийн нарийн бичгийн даргад дэвшээд байгаа Майк Помпео, Жина Хэспел нар эрүү шүүлт хэрэглэхээс аргагүй гэж үзэж байжээ.
Тухайлбал хатагтай Хэспел 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа Тайланд дахь Тагнуулын төв газрын нууц шоронг удирдаж байсан бөгөөд энд террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьдог байж.
| Сенаторууд Тагнуулын төв газрын шинэ тэргүүн эрүү шүүлтэд холбоотой эсэхийг ил болгохыг хүсэж байна | ||
| Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.