Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрст хэмээх нутагт хаваржиж байгаа улсын сайн малчин Мөнхболдын ембүү мөнгөн ингэнээс энэ сарын 4-ны өдөр ихэр ботго гарчээ. Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн билэгдэн ирсэн түүхтэй. Анх 1974 онд тус аймгийн Цагаан овоо сумын малчин Цэвээндоржийн ингэнээс мөн адил ихэр ботго гарч байсан байна. Ийнхүү хоёр дох удаагийн ихэр ботгоо Дорнод аймгийнхан ихэд билэгшээн угтан авлаа.
Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ охин тором худалдан авч тэмээн сургийнхээ эхлэлийг тавьж байжээ.Өдгөө 40 гаруй болж өсөөд нийтдээ 10 ингэтэй жилдээ тав орчим нь ботголдог.Тус аймгийн засаг дарга Бадамсүрэн болон бусад албаны хүмүүсийн төлөөллүүд малчны хотонд айлчлан “Мөнгөн буйл” гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Мөнхболд 26 жил мал маллаж , таван төл дээрээ өсөж өдгөө 5000 гаруй тоо толгой мал сурэгтэй болсон байна. Түүний аав Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын радиогийн Дорнод аймаг дахь сурвалжлагч ахмад сэтгүүлч Л. Хэрээ Дорнод аймгийнхаа тэмээн сүргийг өсгөх зорилгоор “ Тэмээ “ дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн билээ.
Хэдэн мянган тэмээтэй газар ховор тохиол учир Дорнод нутгийн зон олон ихэд билэгшээн сайн цагийн эхлэл болсон ихэр ботгоо угтан авлаа.Мөнхболд “Уул ус, хангай дэлхий минь түшлээ. Манай тэмээн сүрэг Хэрлэн голынхоо бургасан дунд өвөл хаврыг өнтэй давж, ихэр охин цагаан ботгоор өсөж үржлээ хэмээн сэтгэл өндөр ярьж байсан юм.
| Ингэ ихэрлэжээ | ||
| Үзсэн: 4294 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.