
Илүүдэл жингээсээ түргэхэн шиг салж өөрийн гуалиг биеэрээ гайхуулахыг хүсч байгаа бүсгүйчүүддээ дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.
Хоол бэлтгэж байхдаа бохь зажил
Та хоол бэлтгэж байх vедээ байнга амсдаг муу зуршилтай юу. Хэдийгээр бохь байнга зажлах нь хvний эрvvл мэндэд муу гэдэг ч та хоол бэлтгэх vедээ бохь зажилбал дээрх зуршлаас ангид байж болдог.
Цангаа тайлах ундаагаа зөв сонго
Ам цангалаа гээд чихэрлэг ундаа сонгохоос аль болох зайлсхий. Зуны халуунд цангаа тайлах ундаагаар хийжvvлээгvй ус, ногоон цай, кофег сонго. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас илvv уухгvй байсан нь дээр.
Yзэм ид
Yзэм илvvдэл жингээс салахад хамгийн хэрэгтэй жимс.Таны бие дэх тослогийг гадагшлуулах, задлах vvрэгтэй. Yзмийг салат, ундаанд хийж байнга хэрэглээрэй.
Хувцсаа өмсч байхдаа бvжиглэ
Гэрээ цэвэрлэх, хувцсаа өмсөх, хоол хийх гээд ямарваа ажил хийх бvртээ өөрийгөө зугаацуулан бvжиглэ. За тэгээд өөрийгөө жигнээд vз. Маш хурдан жин хасагдахыг та анзаарах болно.
Тавгаа битгий хуурайл
Тавган дээр байгаа хоолныхоо 75 хувийг л ид. Ингээд идэх бvртээ хоолныхоо хэмжээг багасгаад vзээрэй.
Төмс ид
Төмс таныг таргалуулах нэг шалтгаан гэж бодож байна уу. Мэдээж Макдональдсын шарсан төмс таны хамгийн том дайсан. Харин шинэ ургацын төмс бол чанаж идэх нь таныг илvvдэл жингээсээ салахад хамгийн сайн туслагч болдог байна.
Нэг удаа алгас
Согтууруулах ундаанаас аль болох татгалз. Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглээд байвал хvссэнээрээ турж чадахгvйг анзаарах болно. Тиймээс найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх шаардлага гарвал нэг удаа намайг алгасчих гээд гуйж бай.
Өдөрт 10 мянган алхам
Хөдөлгөөн хамгийн чухал. Аль болох өдөрт 10 мянган алхам газар яв.
Бяслагтай пицца
Илvvдэл жингээс салахад хамгийн чухал хоёр зvйл бол өдөр бvр 2000 алхмыг нэм, мөн хоолныхоо калорлиг 100-гаар багасга. Тиймээс идэж буй хоолондоо юуг хэрхэн хэрэглэх вэ гэдгээ бодож төлөвлөх л хэрэгтэй.
Заавал спорт заал руу явах гэж vv
Хэрвээ гадаа агаар сайхан байвал заавал спорт заал руу явах гэж хичээх хэрэггvй. Спортын хэдэн төхөөрөмж дээр л дасгал хийгээд турна гэвэл эндvvрэл. Хөлбөмбөг, гарбөмбөг, гvйлт, дугуй унах, усанд сэлэх гээд таны амралтад ч тустай спортын төрлvvд байдгийг бvv март.
Хамгийн хялбар турах 10 арга | ||
Үзсэн: 2670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.