Ухаалаг үзэг бүтээх болсон нь сүүлийн үед хүүхэд багачууд ухаалаг гар утас болон планшетийг ихээр хэрэглэх болсонтой холбоотой юм. Нэг ёсондоо Апплийн айпадын хуучин болон шинэ загварын алинд ч ашиглагдах боломжтой ухаалаг үзэг бий болсон талаарх мэдээлэл юм. Тэр бүү хэл айпад 3 ди тауч технологийг дэмждэг эсэх нь хамааралгүй хэмээн онцолжээ. Сонар пэн нэртэй энэ ухаалаг үзгийг ашиглахын тулд айпадны чихэвчний оролтыг ашиглана. Энэ бол хямдхан өнгийн харандаа болон үнэтэй аппле үзэг хоёрын хосолсон загвар гэж ойлгож болно.
Үзгийг ашиглахын тулд ямар нэгэн зүйлд цэнэглэх болон батарейгаар хангах шаардлагагүй. Айфонь ч холбон ашиглаж болно. Зүгээр л ухаалаг гар утас болон айпадны дэлгэцэн дээр үзэгний хошууг ойртуулан хүссэн дүрс зургаа урлах хэрэгтэй. Тун удахгүй андройд үйлдлийн систем дээр ажилладаг ухаалаг үзгийг гаргахаар зорьж байгаа гэж хөгжүүлэгчид нь мэдээлсэн. Одоо бол Зэнбрааш 2 болон Зүүмнөтэс дээр түшиглэн ажиллаж байна. Зах зээлийн ханшаар одоогоор нэг ширхэг нь 25 ам.долларын үнэтэй байгаа бол цаашид 5 ам.доллараар нэмэгдэх хандлагатай байгаа юм.
| “SonarPen” ухаалаг үзэг аль ч загварын IPAD дээр түшиглэн зурах боломжтой | ||
| Үзсэн: 3702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.