Манай урд хөршийн шалган нэвтрүүлэх байгууллага салбартаа ухаалаг нүдний шилийг ашиглахаар зорьж байна. Энэ бол тухайн улсын иргэний талаарх мэдээллийг харуулж өгдөг, “Эллвишн” нэртэй ухаалаг нүдний шил юм.
Тодруулбал, нийслэл Бээжин хотын шалган нэвтрүүлэг газрын цагдаа нарт зориулагдан бүтээгдсэн шил юм байна. Энэ ухаалаг нүдний шил аливаа иргэн болон тээврийн хэрэгслийг камераар бичиж аваад, мэдээллийн сангаас холбоотой бүхий мэдээлэл болон баримт бичгийг гаргаж ирдэг байна. Энэ бүгд мэдээж нүдний шилэнд харагдана. Нүүр царай таних систем, автомашины улсын дугаараар нь мэдээлэл хайж илрүүлэх зорилготой.
Ингэснээр, шалган нэвтрүүлэх, бичиг баримт шалгах үйл ажиллагааг улам чанаржуулж, мөн цаг хугацааг асар хурдан хэмнэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ харагдаж байгаа ухаалаг нүдний шилийг Эллвишн компанийн хөгжүүлэгчид зохион бүтээсэн. Хууль зөрчсөн эсэх мөн эрэн сурвалжлагдаж байгаа хар жагсаалтад орсон хуулийн этгээд болон тээврийн хэрэгслийг шууд илрүүлэх боломжтой юм байна.
Хятадын засгийн газар инновацийн хөгжил, техник технологийн хөгжлийг маш сайн дэмжин ажилладаг. Хөрөнгө санхүүжилтийг ч хангалттай хэмжээнд шийдэж өгдөг цөөн тооны улс орнуудын нэг хэмээн үздэг. Энэ ч үүднээсээ технологийн шинэ бүтээлүүд ар араасаа хурдацтай төрөн гарсаар байна.
Харин энэ харагдаж байгаа цагдаа нарын ажлыг хөнгөвчилсөн технологийн шинэ дэвшил бүхий бүтээгдэхүүнийг цаашид улам хөгжүүлэн салбар бүрт нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.
| Хятадын шалган нэвтрүүлэх байгууллага салбартаа ухаалаг нүдний шил ашиглана | ||
| Үзсэн: 1743 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.