Өвөрхангай аймгийн гурван бүсэд малын гоц халдварт шүлхий өвчин гарч ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Хүнээс малд халдварлах боломжтой гэдгийг нотолсон бөгөөд иргэдийг ариутгаж сэжигтэй бүсээс гаргаж байна.
Шүлхий өвчний дэгдэлтийн үед ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, дахин халдварлах боломж бүрдэхгүй. Хориотой бүсээс сэжигтэй бүсрүү иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа харин нэн шаардлагтай хүндэтгэх шалтгаантай иргэдийг хот хооронд зорьчуулж байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчин нь малаас малд, хүнээс малд халдварладаг гэнэ. Өвөрхангайгаас Улаанбаатарлуу зорчих иргэдийг амны хөндий болон гарыг ариутган, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг Vimekon бодисоор найруулсан уураар 20 минут утаж ариутгаж халдваргүйжүүлж байна.
Энэ сарын 14-нөөс эхэлсэн уг ажилд иргэд идэвхитэй хамрагдаж байна. Мөн ОБГ, МХГ, ЦГ-аас хамтран бэлтгэсэн зөвөлгөө, сэргийлэх арга зам, ариутгалын талаарх мэдээллийг авч хот хооронд зорчиж байна.
Мал амьтны шүлхий өвчний үед хөл хөдөлгөөнийг хорьж, өвчилсөн малыг устгах, халваргүйжүлэх ариутгах гэсэн үндсэн зарчимаар ажиллаж байна.
| Өвөрхангайд үүссэн шүлхий өвчинд ариутгал халдваргүйтгэл хийж байна | ||
| Үзсэн: 1533 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.