Энэтхэгийн “тата моторс” компанид харьяалагддаг Британийн Ягуар компанийн бүтээгээд байгаа хоёр ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь 90 киловатт цагийн багтаамжтай батарейгаар хангагдсан. Энэ нь ойролцоогоор 394 морины хүчин чадалтай юм байна. 4,5 секундийн дотор тэгээс эхлээд 100 км цаг хүртэл хурдлах боломжтой юм. Нэг удаагийн бүрэн цэцэглэлтээрээ 380 гаруй км зам туулах цэнэгтэй гэжээ.
Түргэн хугацаанд эрчим хүчээ хурааж авах горимдоо шилжсэнээр нийт хэрэгцээтэй цэнэгийнхээ 80 хувийг 40 минутын дотор хуримтлуулдаг юм байна. Дотор талд нь хамгийн сүүлийн үеийн технологийг шингээж өгсөн. Тодруулбал, Хаад дэлгэц болон хос мэдрэгч дэлгэцтэй. Хянах нь бүхэлдээ ухаалаг системээр хангагдсан. Ухаалаг дэлгэцүүдээрээ дамжуулан гадаах агаарын хэм, салхины хурд, цаг агаарын нөхцөл зэрэг бусад нэмэлт мэдээллүүдийг авах боломжтой. Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан тул жолоочийн талаарх жолоодлогын арга барил, зуршил болон бусад тохиргоог автоматаар хийдэг.
Үүнээс гадна Амазон дуут дохио хүлээн авагч Алексийн технологийг хийж өгснөөр жолооч болон эзэмшигч нь автомашинтайгаа харилцан яриа өрнүүлэн хэрэгтэй мэдээллээ авч чаддаг байна. АНУ-ын зах зээлд оны 2- хагаст гарч худалдаалагдах юм байна.
| Jaguar компани цахилгаан хөдөлгүүртэй “I Pace” автомашинаа танилцуулжээ | ||
| Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.