Техник технологийн хувьсал бидний амьдралын хэв маягт бага багаар өөрчлөлт авчирсаар байна. Үүний нэг нь хэвлэл мэдээллийн салбар. Үүнтэйгээр холбогдуулан салбарт танилцуулж байгаа бүтээлүүдээс “Си-эн-эн” агентлаг ээлжит нэгэн шинэ үйлчилгээгээ танилцуулсан нь олны анхаарлыг ихээр татаад байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа халуун сэдэв, үйл явдлын талаарх мэдээллийг зурагтаар дамжуулан үзүүлэх бус харин газар дээр нь очиж мэдрэх мэт мэдрэмжийг төрүүлэх тухай асуудал юм. Үүнийг “Си-эн-эн” агентлаг дэлхийд анх удаа виртуал технологийг ашиглан дамжуулахаар зорьж байна.
Технологийн хөгжүүлэгч “магнорус” студи “Си-эн-эн-ви-ар” үйлчилгээг “Си-эн-эн” агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. АНУ-ын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн томоохон төлөөлөл болох “си-эн-эн” “Окулус Рифт” виртуал дуулганы тусламжтайгаар үзэгчиддээ зориулж бодит мэт мэдээллийг үзүүлж, мэдрүүлэхээр анхны туршилтаа амжилттай хэрэгжүүлжээ. Ингэснээр дэлхийн аль ч өнцөг булан бүрт байсан хамаагүй шуурхай мэдээ мэдээллийг виртуал орон зайн тусламжтайгаар шууд харж, үзэх мэдрэх боломжтой болж байгаа юм. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн шинэ хэв маяг байх болно гэж үзэж байгаа юм байна.
Үүнийг ашиглахын тулд “CNNVR” аппликейшнийг суулгах шаардлагатай. Мэдээж эрх авна. Дэлхийн мэдээллийг дуу дүрсний өндөр чанартайгаар, 360 хэмийн үзэгдэх орчинд харж үзнэ гэдэг гайхалтай... хэмээн уулга алдмаар. Үүнийг Си-эн-эний сурвалжлагчтай хамт явж байгаа мэтээр мэдрэх болно. бараг л олон улсын сэтгүүлчид болон сурвалжлагчтай нэг цогц хүн мэт болж холбогдон хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд хэрхэн ажилладгийг мэдэж болох юм.
Одоогоор туршилтын загвар үйлчилгээнд 4 ка зөвшөөрөлтэйгөөр 100 гаруй үйл явдлыг мэдээ мэдээллийг виртуалаар мэдрэх боломжтой байгаа юм байна.
| “CNN” агентлаг шуурхай мэдээллээ виртуал технологиор цацна | ||
| Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.