Шууд Chart

Хятад улс чөлөөт худалдааны боомтууд барина

2018-04-04 16:26:33

Хятад улс  ил  тод, шинэтгэлийн  бодлогоо хэрэгжүүлж  байгаатайгаа  холбоотойгоор  чөлөөт  худалдааны  хэд хэдэн боомтыг  барихаар  төлөвлөж  байна.  Ирэх  8-ны  өдөр нээлтээ  хийх Боаогийн  Азийн эдийн засгийн чуулга  уулзалт дээр  Хятадын  удирдагч Си  Зиньпин хэлэх  үгэндээ  энэ  тухай онцлон мэдэгдэхээр төлөвлөсөн  байна. 

Хятадын  South China Morning Post ын  мэдээлж  байгаагаар энэ  боомтуудын үйл ажиллагааны  үндсэн  зарчим нь одоо  байгаа  чөлөөт  худалдааны  бусад  боомтуудтай  харьцуулахад  бүр  илүү  чөлөөтэй байх  юм байна.  Бараа  бүтээгдэхүүний  чөлөөтэй  урсгалыг хангах  олон улсын  стандартад  нийцсэн,   шинэ  дүрэм журмаар үйл  ажиллагаа нь  зохицуулагдах  юм байна. Шинэ  боомтын  нэгийг  Хайнаньд байгуулахаар  төлөвлөж  байгаа  бөгөөд  Шанхай,  Хонконгийн   чөлөөт худалдааны  бүс  дэх боомтуудаас ч  бүр  талаар  шинэлэг  байлгахаар төлөвлөж  байгаа юм байна. Хятад  улс  2013  оноос хойш  улс  орон даяар  нийтдээ  11  чөлөөт  худалдааны  бүс байгуулсан  байдаг   юм. 

Үүний зэрэгцээ Хятадын удирдагч  Боаогийн форум дээр хэлэх үгэндээ  Америкийн худалдааны  хориг саадуудын   эсрэг   Бээжингийн  зүгээс авах арга хэмжээнүүдийг зарлаж  магадгүй гэж  мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Түүнчлэн дотоод эдийн засгийн хөгжлийн ололт амжилтуудаас танилцуулна гэсэн  хүлээлт байна.  2001  оноос зохион байгуулж байгаа Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт  ирэх сарын  8-11 ны хооронд  Хятадын Хайнань мужийн Боао хотноо  болно.  энэ удаагийн чуулга  уулзалтад Манай улсаас  Ерөнхий сайд  Хүрэлсүх  тэргүүтэй төлөөлөгчид  оролцох гэж  байна.


Хятад улс чөлөөт худалдааны боомтууд барина   
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй