Шууд Chart

Завхан аймагт эхийн эндэгдэл буурчээ

2013-12-24 11:03:32

Завхан аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүн амын сангийн Хамтын ажиллагааны тав дахь хөтөлбөрийн энэ оны тайланг хэлэлцэж хурал хийжээ. Хурлаар Завхан аймагт тус хөтөлбөр хэрэгжсэнээр эхийн эндэгдэл эрс буурч, НҮЭМ-ийн зарим үзүүлэлт сайжирч, эх барих эмэгтэйчүүд болон нярайн нэн шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан талаар тайлагнасан байна. Мөн эх барих эмэгтэйчүүд, нярай, мэс засал, эс судлалын салбарын эмч нар интернэтийн сүлжээг ашиглан зөвлөх эмч нараас оношлогоо эмчилгээний талаар зөвлөгөө авах бүрэн боломжтой болоод байгаа аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

Завхан аймагт эхийн эндэгдэл буурчээ  
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй