Шууд Chart

Манай улсын иргэдийн 27,1 хувь нь тамхи татдаг

2013-12-24 15:44:10

Манай улсад 2013 онд явуулсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27.1 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5,3 хувь тамхи татдаг. Хоёр хүн тутмын нэг нь (42.9%) гэрийн дотоод орчинд, гурван хүн тутмын нэг нь (35.6% ) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгаа дүн гарчээ. Энэ  нь 2005, 2009 оны судалгааны дүнтэй харьцуулахад онцын өөрчлөлтгүй байна. Манай улсад мөн тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэх болсон. Уушгины хорт хавдрын 90-95 хувь, уушгины архаг өвчнүүдийн 80-85 хувь, зүрхний шигдээс болон тархины харвалтын шалтгаант нас баралтын 20-25 хувь нь тамхитай холбоотой байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улсын иргэдийн 27,1 хувь нь тамхи татдаг  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй