Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

О.Гүндэгмаа тэргүүтэй буудагчид өнөөдөр эх орондоо ирлээ

2018-06-08 10:21:03
Error loading player: No playable sources found

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй буудагчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэд Швейцарь Улсын Тун хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Буудлагын дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд оролцоод ирж буй юм. 

Тус тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс долоон тамирчин амжилттай оролцож, “Алдар” спорт хорооны тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл, хурдан буудлагын төрөлд мөн хүрэл, О.Гүндэгмаа ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.  

Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 орны мэргэн бууч өрсөлджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Гүндэгмаа тэргүүтэй буудагчид өнөөдөр эх орондоо ирлээ  
Үзсэн: 2197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2018-06-08 11:34
Гүндэгмаа мeдалиа хураалгасан гэсэн яасан бэ ? Зүгээрүү
egch [202.21.125.xxx] 2018-06-08 11:17
Zovhi ni uuduu Mongol busguichuuddee bayarlalaa. Gundegmaagaaraa baharhaad barshgui, sain aaviin ur, saihan mongol eejiin ohud urgelj uuduu deeshee

Бидэнтэй нэгдээрэй