Шууд Chart

Дахин хоёр бөхөөс допинг илэрчээ

2018-06-13 08:52:02

Монголын үндэсний бөхийн холбоо өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан допингийн шинжилгээ, түүний үр дүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг танилцууллаа.

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ онд анх удаа явуулсан бөхчүүдийн допингийн хэрэглээг хянах гэнэтийн шалгалтад таван бөх бүдэрсэн тухай мэдээлэл олон нийтэд ил болж, тэдний барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хасах шийдвэр гаргаад байгаа. 

Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг допингийн эсрэг зөрчил гаргасныг холбогдох байгууллагууд өмнө нь мэдэгдэж байсан бол эдгээр бөхчүүдийг хамруулсан шинжилгээнээс хойш явуулсан шинжилгээгээр дахин хоёр ч бөхөөс допингийн зөрчил илэрчээ. 

МҮБХ-ноос танилцуулсан МЭДЭГДЭЛ-ийг бүрэн эхээр нь хүргэе.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дахин хоёр бөхөөс допинг илэрчээ  
Үзсэн: 1238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй