Шууд Chart

Олимпийн анхны медальтан Т.Артаг, Ж.Даваажав нарын хөшөөг босгоно

2018-06-25 10:06:22

Монгол Улс олимпийн наадмаас анхны медаль хүртсэн 50, олимпийн анхны аварга төрсний 10 жилийн ой энэ онд тохиож байна.

Манай улс тавин жилийн хугацаанд олимпийн наадмаас 25 тамирчин 26 медаль хүртжээ.

Үүнтэй холбогдуулан Монголын олимпийн медальтнуудын холбооноос анхны медаль авсан гавьяат тамирчин, Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артаг агсны хөшөө болон 1980 оны Москвагийн зуны олимпийн мөнгөн медальт үавьяат тамирчин Жамцын Даваажав агсны гэрэлт хөшөөг босгохоор ажиллаж байна.

Хөшөө босгохтой холбоотойгоор тамирчдын төрөлх нутаг болох Увс, Булган аймгийн Засаг дарга нар, ИТХ-ын дарга, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаад байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Мөн 50 жилийн ойн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Цэвэр мөнгөн зоос гаргах
  • Тамирчдын болон тус ойд зориулсан цуврал марк гаргах
  • Баримтат кино хийх
  • Ном, сэтгүүл, ТВ нэвтрүүлэг, шторк хийх
  • Үзэсгэлэн зохион байгуулах
  • Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах
  • Увс аймгийн Улаангом хотод Гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсны хөшөө босгох
  • Булган аймгийн төвд Гавьяат тамирчин Жамцын Даваажав агсны хөшөө босгох зэрэг болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн анхны медальтан Т.Артаг, Ж.Даваажав нарын хөшөөг босгоно   
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй