Шууд Chart

Таталт өвчтэй хүмүүст зориулсан өдөрлөг болжээ

2014-01-02 11:30:53

Өнгөрсөн Мягмар гарагт СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдлээс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд "Эпилепси буюу уналт таталт өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих нь" өдөрлөг-урьдчилан сэргийлэх үзлэгийг “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулжээ. Тус өдөрлөгийн үеэр уналт таталт өвчтэй нийт 49 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, цусан дахь эмийн хэмжээг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд Цусан дахь эмийн тун хэмжээг тодорхойлсноор уналтын эм тухайн хүнд тохирч байгаа эсэх болон тун хэмжээ таарч байгааг мэдэх боломжтой аж. Ингэснээр эмийн тунг тохируулж уналт өгөхгүй байх, улмаар нийгмийн байдлаа сайжруулахад тустай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Таталт өвчтэй хүмүүст зориулсан өдөрлөг болжээ  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй