
Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий тав дахь буюу сүүлийн өдөр охидын 46 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Саори Ёшида, “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Д.Эрдэнэтулга “Манчестер-1998”, Ц.Намуунцэцэг, А.Батцэцэг нар “Сомбатхей-2011”, З.Сумъяабазар “Снина-2014”-д үзүүрлэж байв.
46 кг-д 18 бөх барилдснаас Д.Отгонжаргал 1/8 шигшээд өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Энэтхэгийн Деви Санжуг, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шор нарыг тус бүр цэвэр ялсан ч дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд Японы Сакүра Мотокид 2:6-гаар ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм.
Өсвөр үеийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.