Шууд Chart

Б.Түмэндэмбэрэл аймгийн арслан цол хүртлээ

2018-07-09 11:58:00

Нийслэлийн Налайх дүүргийн улсын баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харьяат Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Кардыш" ХХК, "Булган хан" дэвжээний бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

Үзүүрт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, "Бест буйдан" ХХК-ийн бөх, аймгийн харцага Батсүхийн Зоригтбаатар шалгарч, аймгийн заан цолтой болов.

Их шөвөгт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат "Хүч" спорт хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Баасанцогтын Өлзийсайхан нар шалгарч Ш.Чинтулга харцага цолоо хоёр дахиа баталж, Б.Өлзийсайхан аймгийн харцага цол хүртсэн юм.

Дунд шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Даян" дэвжээний бөх сумын заан, Дашренчингийн Дэмиддорж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат сумын заан Чойжоогийн Баасандорж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх, сумын заан Бирваа-Аяагийн Дагва, Налайх дүүргийн харьяат, сумын заан Сандагийн Пүрэв-Очир нар шалгарч аймгийн начин цол хүртлээ.

Ийнхүү Налайх дүүргийн баяр наадмаас аймгийн арслан, аймгийн заан, аймгийн харцага, аймгийн начин цолтон тус бүр нэг төрлөө.

Барилдааны дүйзийг дөрвийн даваанаас сонирхоно уу.

ДӨРВИЙН ДАВАА

  1. У.г Ж.Бат-Эрдэнэ- с.з Б.ДАГВА
    2. У.г Ш.Жаргалсайхан- с.з Ч.БААСАНДОРЖ
    3. У.з Д.Баасандорж- с.з Д.ДЭМИДДОРЖ
    4. У.з М.Өсөхбаяр- с.з С.ПҮРЭВ-ОЧИР
    5. У.з Б.Батмөнх- с.з Б.ӨЛЗИЙСАЙХАН
    6. У.з Т.САНЧИР- а.х Т.Түвшинтулга
    7. У.з Б.Соронзонболд- а.х Б.ЗОРИГТБААТАР
    8. У.х Н.Батзаяа- а.х Ш.ЧИНТУЛГА
    9. У.х Х.Гантулга- а.з Ж.НЯМ-ЭРДЭНЭ
    10. У.х Д.БАТ-ЭРДЭНЭ- а.з Ч.Эрдэнэсайхан
    11. У.ө.и.н Э.Энхбат- а.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
    12. У.н Б.АМАРЗАЯА- а.а Г.Ганбаатар
    13. У.н Б.БАДАМСҮРЭН- а.а Цэ.Мөнхбаяр
    14. У.н Ш.Шинэбаяр- у.н Д.ТАМИР
    15. У.н Ц.ЧИМЭДДОРЖ- у.н Б.Бат-Эрдэнэ
    16. У.н Ч.Хөхчирэнгэр- у.н Б.ЧИМЭДВАНДАН

ТАВЫН ДАВАА

  1. У.з Т.Санчир- с.з Б.ӨЛЗИЙСАЙХАН
    2. У.х Д.Бат-Эрдэнэ- с.з Ч.БААСАНДОРЖ
    3. У.н Б.Амарзаяа- а.х Б.ЗОРИГТБААТАР
    4. У.н Б.Бадамсүрэн- с.з С.ПҮРЭВ-ОЧИР
    5. У.н Ц.Чимэддорж- с.з Б.ДАГВА
    6. У.н Б.Чимэдвандан- с.з Д.ДЭМИДДОРЖ
    7. У.н Д.Тамир- а.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
    8. А.з Ж.Ням-Эрдэнэ- а.х Ш.ЧИНТУЛГА тунав

ЗУРГААГИЙН ДАВАА

  1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- с.з Б.Дагва
    2. А.х Ш.ЧИНТУЛГА- с.з С.Пүрэв-Очир
    3. А.х Б.ЗОРИГТБААТАР- с.з Ч.Баасандорж
    4. С.з Б.ӨЛЗИЙСАЙХАН- с.з Д.Дэмиддорж

ДОЛООГИЙН ДАВАА

  1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- с.з Б.Өлзийсайхан
    2. А.х Ш.Чинтулга- а.х Б.ЗОРИГТБААТАР

НАЙМЫН ДАВАА

  1. А.з Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ- а.х Б.Зоригтбаатар
Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Түмэндэмбэрэл аймгийн арслан цол хүртлээ  
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй