Шууд Chart

Нагоя башё аварга бөхгүйгээр үргэлжилж байна

2018-07-16 10:48:47

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башё талдаа орлоо. Өнөөдөр ес дэх өдрийн барилдаан болох юм.

Нагоя башёд аваргуудаас нэг ч үлдсэнгүй. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс эхлэн бэртлийн улмаас дэвжээнд гараагүй бол их аварга Какүрюү М.Ананд зургаа дахь өдөр башёг орхисон. Зуны тэмцээн эхлэхээс өмнө Японы аварга Кисэносато барилдахгүй болоод байсан бөгөөд башё аварга бөхгүйгээр үргэлжилж байна.

Нагоё башёгийн зургаа дахь өдөр шинэхэн озэки \арслан\ Гүржийн Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилд унахдаа баруун хөлөө гэмтээжээ.

Точиношин долоо дахь өдрөөс эхлэн дэвжээнд гараагүй байна. Түүний гэмтэл тийм ч хүнд биш бөгөөд башё өндөрлөхөөс өмнө дахин дэвжээнд гарах эсэх нь удахгүй тодорхой болох аж. Точиношин таван даваа, нэг унаатай болсон бөгөөд 50 хувийн амжилтаа үзүүлэхэд түүнд гурван даваа хэрэгтэй юм.

Нагоё башёг найман өдрийн дараах байдлаар сэкивакэ Митакеми ганцаараа найман даваа авсан амжилттайгаар тэргүүлж эхэллээ. Түүний араас маэгашира Асанояма долоон даваа, нэг унаатай нэхэж байгаа бол озэки Такаясү зургаа, озэки Гоэйдо таван даваатай удаалж байна.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар гурван даваа, таван унаатай башёг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нагоя башё аварга бөхгүйгээр үргэлжилж байна  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй