Шууд Chart

Ш.Мөнгөнбаатар: Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа

2018-07-16 10:59:45

Энэ жилийн наадмаар наадамчин олноо баясгаж, олон жил улсын цолонд хүрэх болов уу гэсэн хүлээлтийг биелүүлсэн Сүхбаатарын аймгийн Онгон сумын  харьяат Ш.Мөнгөнбаатар байлаа. Түүнийг жил бүрийн улсын наадмаар цол  хүртэнэ гэсэн таамгийг бөх сонирхогчид дэвшүүлж, битүүхэндээ дэмжиж байсан бөхийн хорхойтнуудын ам дамжин яригдах сэдэв биеллээ олсон наадам боллоо. Ш.Мөнгөнбаатар энэ жил одтой барилдаж, Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

Тэрбээр, баярынхаа сэтгэгдлийг нүүр номоороо дамжуулан хуваалцжээ. “Монгол Төрийнхөө наадамд шударга сайхан барилдаж Монгол Улсын Харцага цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Цолондоо эзэн нь байж, цаашид улам хичээх болно. Баярыг минь хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний амжилт та бүхний итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь Өнө мөнхөд ивээх болтугай” хэмээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Мөнгөнбаатар: Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dariganga [150.129.140.xxx] 2018-07-17 20:06
bayar hurgeye olon jil nairaagui sain barildlaa daa

Бидэнтэй нэгдээрэй