
18 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын шилдэг тамирчин, дэлхийн аварга, олимпийн наадмын шагналт тавдугаар байрын эзэн, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг дөнгөж сая хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр энэ барилдаанд БНАСАУ-ын бөхтэй хүч үзэж, даралтаар цэвэр ялсан юм. Ийнхүү манай бөх Азийн наадмаас хоёр медалиа хүртэхээр боллоо. М.Уранцэцэг хагас шигшээ барилдаанд олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонд ялагдсан юм.
Багаасаа бөхийн спортоор хичээллэсэн түүний аав Мөнхбат сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан гэдэг. Тэгэхээр түүнд бөхийн эрдэм, бөхийн “дон” багаас нь суусан гэж хэлж болно. 2006 онд "Женко" клубын тамирчин болж, өсвөрийн тэмцээнийг бараг алгасаагүй гэдэг. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд, 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон юм.
М.Уранцэцэг хүрэл медалийн тавцанд зогсоно | ||
Үзсэн: 2665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.