Шууд Chart

Монгол тамирчинд БНСУ-ын цагдаа туслажээ

2018-09-07 09:14:57

БНСУ-ын Чанвон хотноо буудлагын спортын ДАШТ зохион байгуулагдаж буй билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 91 орны 4.255 баг тамирчин оролцож буй юм. ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчин “А” цагдаагийн ажилтанд талархан, Чингис хааны зурагтай хоёр ширхэг түлхүүрийн оосор бэлэглэсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Чанвон дахь цагдаагийн хэлтсээс мэдээлснээр, Монгол Улсын тамирчин, 36 настай А нь есдүгээр сарын 4-ний өдрийн 19:40 цагийн орчим Чанвон хотын Сеонсаны их дэлгүүрийн өмнөөс таксинд суугаад, гар утсаа мартаад буужээ. Утсанд нь тоглолтын график зэрэг маш чухал мэдээллүүд байсан тул тэрбээр яаралтай ойролцоох цагдаагийн хэлтэст хандсан байна.

Тухайн үед цагдаагийн хэлтэс дээр монгол хэл мэддэг нэг ч хүн байгаагүй тул цагдаа нар орчуулгын аппликэйшн ашиглан хэл нэвтрэлцэхийг оролдсон нь амжилттай болж, А-гийн таксинд суусан зогсоолыг олж тогтоожээ. Таксины жолооч нь зорчигч А-гийн гар утсыг олсон даруйдаа их дэлгүүрт үлдээгээд явсан байсан аж. Гар утсаа эргүүлэн авсан А цагдаа нарт талархаж буйгаа ил захидал дээр бичиж илэрхийлээд, нүүрэн талдаа Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэсэн байна. Тус гар утсанд А-гийн тоглолтын сүүлийн хэсгийн хуваарь байжээ.

Цагдаагийн ажилтан "Монголын тоглогчийн гар утсаа үлдээсэн таксиг олоход амаргүй байсан. Азаар орчуулагч апп утсандаа татаж, гадаад тоглогчийн утсыг олж өгсөндөө баяртай байна" хэмээн хэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол тамирчинд БНСУ-ын цагдаа туслажээ  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй