Шууд Chart

Шингэн цус эрүүл амьдралын үндэс

2014-01-09 15:38:00

Хүний цус бүх биеэр тархан эд эс бүрт хүчилтөрөгч тэжээлийг ялгаж өгдөг чухал үүрэгтэй. Тиймээс цус шингэн бол биеийн хэсэг бүрт чөлөөтэй хүрч, тэр хирээрээ хүн эрүүл байж чадна. Харин цус өтгөрсөн бол тархины  судас нарийсч, даралт өсөн чихрийн шижин, зөнөх гэх мэт өвчнийг авчирдаг. Ийм учраас эрүүл биеийн үндэс нь цус шингэн байх явдал юм. Цус шингэрч, судас нарийсах нь зарчимгүй амьдрал, стресс, архи тамхи хэрэглэх гэх мэт олон зүйлүүдээс шалтгаалдаг. Ингээд таньд цусаа шингэн болгож эрүүл амьдрах долоон аргыг зөвлөе.

1.  Инээх. Бидний биеийг тайтгаруулж амрахад тусалдаг хамгийн гол зүйл бол инээд юм.
2.  Бүлээн усанд орох. Халуун усанд ороход тархи эндулпинин их хэмжээгээр ялгаруулдаг учраас биенд сайхан мэдрэмж төрүүлдэг боловч энэ нь даралт юм уу цусанд муу нөлөө үзүүлдэг. Тийм учраас усанд орохдоо бүлээн усанд биеэ тал  хүртэл нь орох хэрэгтэй.
3.  Гүн нойрсох. Сайн унтахын тулд унтахаасаа 30минуутаас 1 цагийн өмнө усанд орох юм уу, эсвэл халуун сүү уух хэрэгтэй.
4. Хичээнгүй дасгал. Дасгал нь цусны эргэлтийг хэвийн байлгахад тус болдог. Өглөө босоход тархины цус хурдтайгаар багасдаг учраас хөнгөн алжаал тайлах дасгал хийж өгвөл сайн.
5. Унтахын өмнө ус уух. Унтах үед биеийн чийгшил хөлс болдог учир цусанд чийгшил дутагдаж бага багаар нарийсдаг. Тийм учраас унтахын өмнө ус ууж өгвөл цусны чийгшилийг хангах боломжтой.
6.  Өтгөн хатахаас сэргийл. Хэрэв өтгөн хатдаг бол цус өтгөн байдаг. Жимс ногоо тогтмол идэж, эмчлүүлэх хэрэгтэй.
7.   Тамхи бүү тат. Тамхи судас нарийсгаж муу нөлөө үзүүлдэг.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шингэн цус эрүүл амьдралын үндэс   
Үзсэн: 6533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй