Шууд Chart

“Уурхайчдын цом”-д манай улсан таван тамирчин оролцоно

2018-09-20 09:29:29

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн энэ сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно.

2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван тамирчин оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов.

Дасгалжуулагчаар ҮБТДС-ийн багш, Монголын оюутны шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар хамт явсан юм.

Тэмцээний аваргууд 100, мөнгө 60, хүрэл медальтанг 30 мянган рублиар байлахаас гадна “Шахтерская Слава”-д түрүүлсэн гадаадын нэг бөхийг 585 сорьцын алтаар шагнана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Уурхайчдын цом”-д манай улсан таван тамирчин оролцоно  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй