Шууд Chart

Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайллаа

2018-09-21 14:38:00

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд одоогоор хамгийн хүнд жинтэйгээр нэрлэгдээд буй ОХУ-ын Буриадын Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов өнөөдөр зодог тайлснаа зарлалаа. Орора буюу Аврора өнгөрсөн жилийн үзлэгээр 288 кг татаж, Хавайн арлын Конишикиг 3 кг-аар даван гарч байв.

Энэ жил ч гэсэн Орора 292.6 кг-ийн жингээр өөрийнхөө рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Орора Сатоши “Талийгаач багш Китаноүми ояката минь нэгдүгээрт л бичигдэж байвал юугаар ч байсан хамаагүй гэж надад байнга хэлдэг байсан. Би сүмогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж байгаадаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Тиймээс ямар ч гэсэн тэр түүхэнд нэрээ үлдээгээд зодог тайлж байна. 

Орора хамгийн сүүлийн барилдаандаа ямар ч гэсэн давсан. Намрын тэмцээнд жониданы 12-оос барилдаж, нэг даваа, зургаан унаатайгаар сүмо бөхийн замналаа өндөрлүүллээ. Цаашдаа Орос орондоо харьж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг ажил хийх гэнэ. 

Орора 1999 онд мэргэжлийн сүмод элсэн орсон. ОХУ-ын анхны сүмоч тэрбээр үнэндээ Аврора гэсэн нэртэй. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн домогт Аврора хөлөг онгоцны нэрийг түүнд өгсөн ч дуудлага таарах ханз олдоогүйн улмаас Орора болсон түүхтэй. Хамгийн том амжилт нь макүшитагийн 43.  Гэхдээ 2001 оны намрын тэмцээнд жониданд Хакүхог ялж байсан. Ямар ч гэсэн их аварга Хакүхотой барилдааны харьцаа 1-0 болгож, зодог тайллаа хэмээн өөрөөрөө бахархангуй хэлжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайллаа  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй