Шууд Chart

Ц.Наранжаргал дараагийн тойрогт Недерландын тамирчин Санне Ван Диктэй хүч үзнэ

2018-09-25 09:50:19

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болов.

Эмэгтэйчүүдийн төрөлд "Чельябинск-2014" багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, “Женко” клубийн тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа.

Тэрбээр Япон гаралтай Филиппиний жүдоч Мария Такахашигаас хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт манай жүдоч энэ оны Европын аварга, Екатринбургийн Их дуулга, Хөх хотын Гран При тэмцээнд түрүүлээд байгаа Недерландын Санне Ван Диктэй хүч үзнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Наранжаргал дараагийн тойрогт Недерландын тамирчин Санне Ван Диктэй хүч үзнэ  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй