Шууд Chart

Г.Алтанбаганы дараагийн учраа Япон Кента Нагасава

2018-09-25 10:06:36

Баку-2018 жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Гантулгын Алтанбагана барилдлаа.

Тэрбээр хоёрдугаар тойрогт Польшийн бөх Пётр Кучераг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.

Г.Алтанбагана гуравдугаар тойрогт Япон Кента Нагасаватай учраа таараад байна. К.Нагасава өнгөрсөн онд Екатринбург болон Токиогийн Гранд Слам тэмцээнүүдэд түрүүлээд "Мастерс"-аас хүрэл медаль хүртээд байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Алтанбаганы дараагийн учраа Япон Кента Нагасава  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй