Шууд Chart

Японы алдарт Рикуген цэцэрлэг

2014-01-10 10:51:04

Японы алдарт Рикуген цэцэрлэг нь 300 жилийн түүхтэй.  “Rikugien” гэдэг үгийг шууд орчуулбал “Зургаан найргийн цэцэрлэг” гэсэн утгатай аж. Токио хотод байрлах энэхүү үзэсгэлэнтэй цэцэрлэг Япон хэв маяг, уламжлалыг бүрэн илэрхийлдэг. Японы V Сёгун хаан энэ газрыг итгэлт самурайдаа дурсгасан бөгөөд тэрбээр энд цөөрөм, жижиг толгодыг бүтээжээ. Өнөөдөр энэ цэцэрлэг нь соёл иргэншилт нийгмийн дунд өндөр байшингуудаар хүрээлэгдсэн онгон байгалийн бяцхан “Баян бүрд” болжээ. Рикуген цэцэрлэгт жижиг хиймэл цөөрөм, толгод, арал, ой хөвч, хэдэн цайны газар, томоохон нуур бий. Мөн хэдэн зуун жилийн настай нарсан төгөл, 6000 гаруй төрлийн модод, алдартай салбагар хус, ургамалын олон төрөл, яст мэлхий, янз бүрийн загас бий. Мөн нүд баясгаж, сэтгэл сэргээх олон шувуутай. Дорнын хэв маягаар баригдсан жижиг гүүр ч өнгө нэмдэг. Цэцэрлэгийн шөнийн гэрэлтүүлэг үнэхээр үзэсгэлэнтэй ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Японы алдарт Рикуген цэцэрлэг  
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй