Шууд Chart

Ө.Дүүрэнбаяр дэлхийн медальтан боллоо

2018-09-27 09:17:45

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азарбайжаны нийслэл Баку хотод долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн бөх Гурам Тушишвилид дийлдэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн Лукасыг яллаа.

Ө.Дүүрэнбаярт ялагдсан Чехийн бөх Лукас гуравдугаар тойрогт олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаярыг ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.

Монголын шигшээ баг сүүлийн хоёр өдөр дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ.

Бакуд болж буй жүдо бөхийн ДАШТ өнөөдөр багийн төрлөөр явагдаж, өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Дүүрэнбаяр дэлхийн медальтан боллоо  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй