
Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, гурван бөхийн барилдах эрхийг хасчээ.
Тодруулбал, Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Түүний дагуу допингийн шинжилгээ авч, гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна.
Хориотой бодис Улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин А.Цацавшир, улсын шинэ начин Ц.Бямба-Очир нараас илэрсэн байна.
Тиймээс хориотой бодис илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид гаргажээ.
Улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин А.Цацавшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасчээ | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.